Ховдын тамирчин дэлхийн аваргаас мөнгөн медальтай ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-10 11:25:00

Унгар улсын Бухарест хотод болсон 2016 оны өсвөрийн самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 40 кг-н жинд Ховд аймгийн Биеийн тамир спортын ордны тамирчин Б. Туул мөнгөн медаль хүртлээ.

Түүнийг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж амжилтад хүрэхэд  Ховд аймгийн Боловсрол соёлын газар,Жаргалант сумын 1 дүгээр 12 жилийн сургуулийн хамт олон, Мон ноос ХХК -захирал найз Ж. Батсайхан нар итгэл  сэтгэлийн дэмжлэг, урам зориг өгчээ.

Түүний багш Жаргалант сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Г.Батсайхан “Миний шавь Б.Туул 5 дугаар ангиасаа эхэлж самбо, жүдогоор уйгагүй хичээллэж эхэлсэн. 2015 онд самбогийн улсын аваргын тэмцээнээс хүрэл, 2016 онд жүдогийн улсын аваргын тэмцээнээс мөнгө, 2015 онд залуучуудын улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн” гэж түүний амжилтаас бидэнтэй хуваалцлаа.

 

А.Бямбасүрэн

Related news