ДАРХАН-УУЛ: Цагдаагийн алба хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-07-25 12:45:24

Дархан, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Шарын гол сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмжийг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат хүлээлгэн өглөө.




Тодруулбал, Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг дэмжиж алба хаагчийн энгэрийн камер дөрөв, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч хоёр, согтуурлын түвшин тогтоогч төхөөрөм нэг, бэлэн бус торгуулийн гар утас зэргийг алба хаагчдад гардуулав. Дээрх тоног төхөөрөмж нь нийт дөрвөн төрлийн 8.7 сая төгрөгийн өртөгтэй байна. 

Related news