ДОРНОГОВЬ: С.Занданхүү аймгийн арслан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 27-28-нд боллоо.
Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Серик, улсын начин Б.Чимэдвандан нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдлаа.
Энэ жилийн наадмын түрүү бөхөөр Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн начин С.Занданхүү долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат аймгийн заан Б.Түвшинтулга зургаа даван үзүүрлэж8 заан цолоо батлав.
Энэ жилийн аймгийн түрүү бөх С.Занданхүү үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаанд хоёр удаа түрүүлж байсан бол 2022 онд Дорноговь аймгийн баяр наадамд тав даван шөвгөрч8 аймгийн начин цол хүртэж байсан.