ДАРХАН-УУЛ: Спортын салбарын ажилтнуудын тэмцээнээс хос алтан медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын спортын салбарын
хоёрдугаар зөвлөгөөн энэ сарын 1-4-ний өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг
хотноо боллоо.
Зөвлөгөөнөөс гадна аймгуудын БТСГ-ын ажилтан, албан хаагчдын дунд олон төрөлт тэмцээнийг зохион байгуулж аваргуудаа тодруулсан байна.
Долоон төрөлт спортын тэмцээнд найман дүүрэг, 19 аймгийн Биеийн тамир, спортын газрын 700 гаруй тамирчин, албан хаагч оролцсон аж.
Тус тэмцээнд Дархан-Уул аймгийн БТСГ-ын 20 албан хаагч тэмцээндээ амжилттай оролцон цомын эзэд болсон байна. Тодруулбал, 3x3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хос алтан медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.