Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-12 16:17:06

Ховд аймагт Орон нутгийн сонгуулийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж энэ сарын 10-ны өдөр авчирлаа.

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг  хуулийн хугацаанд  Ховд аймгийн 17 суманд ажииллаж байгаа  91 санал авах байранд хүргэн өгч, цагдаагийн хамгаалалтанд авахуулах ажлыг аймгийн сонгуулийн хороо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 19-ний өдөр явагдах бөгөөд Ховд аймагт тус сонгууль 51660 сонгогч санал өгөх урьдчилсан дүн гарсан байна.  

 

А.Бямбасүрэн

Related news