Хэнтий аймагт энэ хичээлийн жилд 13000 гаруй хүүхэд суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймагт энэ жил 13000 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлснээс урьдчилсан байдлаар 1572 хүүхэд бага ангид, дунд ангид 4559, ахлах ангид 2500 хүүхэд суралцана хэмээн БСГ-ын дарга З.Бат-Эрдэнэ хэллээ.
Энэ жилийн хувьд аймагт шинээр ашиглалтад орж байгаа 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дуусч хүүхдүүдээ хүлээн авч байгаа бол энэ сард багтаж Мөрөн, Жаргалтхаан сумын цэцэрлэг шинээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Аймгийн хэмжээнд төрийн өмчийн 25 сургууль байдаг бөгөөд сургууль бүрийн дотуур байрны хүрэлцээ хангалтгүй байна.Учир нь жил бүр харьяа сумдаас бага, дунд, ахлах ангиудад хүүхдүүд шилжин ирж суралцдаг. Харин сумдын хэмжээнд сургуулийн дотуур байрны хүрэлцээ хангалттай байгаа юм.
Мөн энэ жилийн хувьд Бат-Норов сумын 90, Бэрх сумын 60, Цэнхэрмандал сумын 90, Баян-мөнх сумын 80 жилийн ой тохиож байна.
О.Буянхишиг
Related news


Comments