ХОВД: Иргэд хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-23 12:54:47

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.  Ирэх жилүүдэд парламент хүний эрхийг хангасан, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгохоор ажиллана гэж УИХ-ын дарга зарласан.  


Энэ хүрээнд баруун бүсийн иргэдтэй уулзаж, УИХ-ын стратеги төлөвлөгөө, хууль эрх зүйн орчны шинэчлэл болох Гурван төгөлдөршил ажлыг танилцуулж байна.


Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 21-нд Ховд аймгийн иргэдтэй уулзаж, санал солилцов. Уулзалтад оролцсон зарим иргэн хууль эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. 


Мөн баруун бүсийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийснээр Евроазийг холбосон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Иймээс ирэх жилүүдэд баруун бүсэд 4700 орчим км авто зам барихаар төлөвлөж байна. Ингэснээр баруун бүсийн эдийн засгийн өсөлтийг хангах боломж бүрдэнэ. Энэ чиглэлд баруун бүсээс сонгогдсон гишүүд хамтран ажиллаж, бүсийн хөгжлийг дэмжинэ гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар уулзалтын үеэр хэлэв.      

 

УИХ-ын намрын чуулганаар 18 ажлын багийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлнэ гэлээ.    

 


Related news