ТӨВ: Санал хураалтын ирц 38 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-11 15:23:54

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 14:00 цагийн байдлаар Төв аймгийн хэмжээнд санал хураалтын ирц 38 хувьтай байна.

 

Тус аймагт бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо 62636 бөгөөд одоогийн байдлаар бүртгэлийн хуудас авсан сонгогч 23150 байна. Саналаа өгөөд байгаа сонгогчдын олонх нь эмэгтэйчүүд бол өндөр настнуудын идэвх хамгийн өндөр байгаа юм. Тодруулбал, 70-аас дээш насныхны 61.2 хувь, 65-69 насныхны 61.2 хувь, 60-64 насныхны 57.1 хувь нь саналаа өгөөд байгаа бол 18-19 насныхны ирц 22 хувь, 20-24 насныхны 17.4 хувь нь саналаа өгчээ.

 

Аймгийн хэмжээнд Сэргэлэн, Угтаалцайдам сум санал хураалтын ирц өндөр байгаа бол Батсүмбэр, Эрдэнэсант сумын ирц харьцангуй сул байна.

Related news