БНСУ-д төмөр замын боловсон хүчин бэлтгэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 22. Монгол Улс, БНСУ-ын хооронд төмөр замын салбарын
оюутнуудад боловсрол, мэргэжил, соёлын арга хэмжээ зохион байгуулах хоёр талын хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Үүний өмнө буюу энэ оны 8 дугаар сарын 2-нд Монгол Улсын Зам тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургуулийн хооронд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан юм.
Уг санамж бичигт үндэслэн ийнхүү хамтын ажиллагаа эхэллээ. Гэрээ байгуулах үеэр уулзалтын
үеэр Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад буйг ЗТЯ-ны төрийн
нарийн бичгийн дарга С.Батболд
мэдээлж, монгол оюутнуудыг суралцах хугацаандаа мэргэжлийн дадлага
авах боломжоор нь хангаж өгөхийг хүссэнийг
уламжлав.
БНСУ-ын Дуньян
их сургууль
эхний ээлжинд 30 хувийн тэтгэлэг олгох бол TOPIC-ийн 3-4 дүгээр түвшний
оюутнуудад 50 хувийн тэтгэлэгт
хамруулахаа мэдэгдээд байна. Харин II-IV курсын оюутнуудад хэлний
онооноос үл хамаарч 40 хувийн тэтгэлэг олгох юм. Түүнчлэн
сургалтын
амжилтыг харгалзаж улирал бүр 500 мянгаас 1 сая хүртэлх вонын тэтгэлэг авах
боломжтой аж. Одоогийн байдлаар тэтгэлэгт хөтөлбөрт 10
гаруй хүүхэд бүртгүүлээд
байна.