БАЯНХОНГОР: Нарны цахилгаан станц байгуулах төслийг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-26 14:15:42

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар Баянхонгор аймагт байгуулах Нарны цахилгаан станцын төслийн тухай авч хэлэлцлээ.

Дөрвөн жилийн хугацаанд нар, салхи, ус, цэнэглэх станц бүхий сэргээгдэх эрчим хүчний цогц байгууламжтай болох төслийг хэрэгжүүлэхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжив. Харин төслийг хэрэгжүүлэхдээ газрын давхцал бүхий асуудал үүсгэлгүй судалгаа, бодит нөхцөлд уялдуулахад анхаарч ажиллахыг төслийг хэрэгжүүлэх талд анхааруулсан юм.

Баянхонгор аймагт 50 мВт-ын Нарны цахилгаан станц байгуулах төслийг “Грийн энержи Бөмбөгөр парк” ХХК гүйцэтгэх юм.

Нарны энерги нь дэлхий дээрх хамгийн элбэг бөгөөд цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг бөгөөд энэ нь гэр орон, бизнес, үйлдвэрүүдийг цахилгаан, дулаан, гэрлээр хангах боломжтой. Нарны эрчим хүч нь нарны гэрлийг авч, ашиглах боломжтой эрчим хүч болгон хувиргах замаар ажилладаг онцлогтой.


Нарны цахилгаан станц нь нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг томоохон байгууламж юм. Үйлдвэрүүд нарны гэрлийг олон тооны нарны хавтан эсвэл нарны коллектороор авч, цахилгаан энерги болгон хувиргадаг байна.

Related news