БАЯНХОНГОР: 100 гаруй тэрбум төгрөгийн төсвөөр 264 ажлыг хийж хэрэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-26 12:55:24
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. 2024 онд Баянхонгор аймаг улс болон орон нутгийн 100 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 264 төсөл, ажил хэрэгжүүлжээ. Үүнээс онцлох 10 бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг аймгийн ЗДТГ-аас танилцуулав.

- “Баянхонгор – Шаргалжуут” чиглэлийн 54,1 км автозамын ажлыг эхлүүллээ
- Богд сумын Түйн гол даацын төмөр бетон гүүртэй боллоо
- Гэр хороололд инженерийн шугам сүлжээ нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж дууслаа
- Шинэ суурьшлын бүсэд 10 км автозам тавилаа
- Кителийн үйлдвэр байгууллаа
- Хонгорынхон малын тэжээлээ өөрсдөө үйлдвэрлэнэ
- Нэгдсэн эмнэлэг шинэ амбулаторийн барилгатай боллоо
- Баянхонгор аймгийн 3 чиглэлд тавих 771.7 км автозамын ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулж эхэллээ
- 9200 хүүхдийн 2 цэцэрлэг ашиглалтад орж, 1130 хүүхдийн 3 сургуулийн барилгын ажил эхэллээ
- Төрийн албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Баянхонгор аймаг хангайн бүсэд багтаж байгаа бөгөөд бүсийн хөгжлийн зорилгыг дэлхий дахинд монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс болно” гэж тодорхойлоод байна.
Related news