Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР![](/files/67ac4f5075a7f.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр тогтжээ.
Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан, автоматжуулалтын системийг ашиглан автозамын түгжрэлийг ухаалгаар удирдах зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах багц хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан байна.
Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхэд
бэлэн болгохыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга
Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Заxирагч
Х.Нямбаатарт даалгажээ.