Нийслэлийн ойн өдрөөр 41 иргэнийг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-10-29 12:11:09

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

НИТХ-ын хүндэт тэмдэгээр 22 иргэнийг, МХЕГ-ын хүндэт тэмдэгээр - 1, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр 6, нийслэлийн Засаг даргын шагнал болох Улаанбаатар хотын хүндэт тэмдэгээр 5, нийслэлийн Тэргүүний ажилтан 2, нийслэлийн Засаг даргын жуух бичгээр нийт 5 хүнийг тус тус шагнаж урамшууллаа   гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related news