АРХАНГАЙ: 470 орчим өрх хашаандаа мод тариад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-15 14:43:50

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хаврын мод тарилт үргэлжилж байна. Аймгийн Засаг дарга Эрдэнэбулган сумын зургаан багаас 1000 өрхөд модны хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн. 450 гаруй өрх хашаандаа мод тарих судалгаа мэдээллээ БОГ-т өгчээ.


Энэ сарын 14-ний байдлаар 368 хүн, 1438 ширхэг тарьц, суулгацыг хөнгөлөлттэй үнээр авсан байна. Харин хөнгөлөлтөд орохгүйгээр 100 орчим өрх мод авчээ. Өөрөөр хэлбэл, нийт 470 орчим өрх хашаандаа мод тарьсан гэсэн үг юм.


Иргэд гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст мод, монос, гүйлс, буйлс, голт бор, өрөл, үхрийн нүд, гандигар, бөөрөлзгөнө, интоорын мод, улиас зэрэг навчит моднуудыг түлхүү авч тариалжээ.


Related news