Орхон аймаг ирэх жилээс “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНГурав дахь жилдээ хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт Орхон аймгаас Улаанбаатар хотод сурч буй 117 оюутан хамрагдсан байна.
Энэ нь Орхон аймгийн нийт оюутны 7 хувийг эзэлж байна. Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штаб Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсанаар ирэх оноос “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлж 100 оюутан хамруулахаар болжээ. Тус аймагт 3000 гаруй оюутан суралцдагаас 1130 нь цэргийн насных аж. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан иргэд зуны амралтаараа цэргийн алба хаах боломжтой юм. Ингэхдээ их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид сурч буй нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутан сайн дураараа хамрагдах ёстой ажээ.
Б.Оюун-Эрдэнэ