Жүдо бөхийн ДАШТ-д оролцох тамирчдыг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 17 хоног үлдлээ.
Зургаадугаар сарын 13-нд эхлэх тус тэмцээнд одоогоор 85 орны 490 гаруй жүдоч
зодоглохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах
дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар,
Г.Болдбаатар, П.Нямлхагва, Б.Хишигбаяр нарын удирлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр
зургаан жинд 18 тамирчнаа илгээхээр болжээ. ДАШТ-д чансаагаар эхний 100-д
багтсан тамирчид оролцох эрхтэй болдог бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 90,
эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд тамирчин оролцохгүй. -78 кг-ын жинд зодоглодог
О.Хүслэнгийн тухайд шилдэг 100-д багтсан ч бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжиж
байна. Бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэй
60 кг: Э.Ариунболд /ДАШТ-ий мөнгөн медальт/, К.Ёолк
66 кг: Ё.Басхүү /ДАШТ-ий хошой хүрэл медаль/, Б.Эрхэмбаяр
73 кг: Л.Анхзаяа /ДАШТ-ий хүрэл медальт/, О.Уранбаяр-73кг
81 кг: О.Шинэбаяр
-100 кг: Б.Хүдэрчулуун
+100 кг: Б.Гончигсүрэн
Эмэгтэй
48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь /Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн
медальт/
52 кг: Л.Сосорбарам
57 кг: Т.Ариунзаяа /Өсвөрийн ДАШТ-ий алтан медальт/
63 кг: Л.Энхрийлэн /ДАШТ-ий хүрэл медальт/, Б.Ганхайч
70 кг: Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн
Холимог багт: 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +78 кг-д Д.Номинзул нар оролцоно.
Монголын жүдочид ДАШТ-ээс 28 медальтай бөгөөд үүний зургаа нь алт юм. Манай тамирчдаас ДАШТ-ий анхны медалийг гавьяат тамирчин Д.Баттулга авсан түүхтэй. Тэрбээр 1989 онд хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл анхны аварга нь 2009 оны ДАШТ-ий алтан медальт Х.Цагаанбаатар юм. Түүнээс хойш Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар, Б.Баасанхүү нар төрийн дууллаа эгшиглүүлж, алтан медаль хүртсэн билээ.