Чансаа өндөр тамирчдын тэмцээнд Д.Чойжамц, С.Цэдэвсүрэн нар түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-04 22:21:04

Хушаат сумын иргэн, ахмад шатарчин Л.Баастын нэрэмжит аймгийн чансаа өндөр тамирчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдлаа.

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд болсон уг тэмцээнд нийт 46 тамирчин оролцсоны 18 нь спортын мастер, дэд мастер, улсын зэрэгтэй тамирчид  байлаа. Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Сүхбаатар сумын тамирчин, спортын дэд мастер Д.Чойжамц, 2-р байрыг Мандал сумын залуу тамирчин, спортын дэд мастер Ц.Цогтгэрэл, 3-р байрыг Сүхбаатар сумын тамирчин, спортын мастер Р.Баянбайгаль нар хүрлээ. Эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Сүхбаатар сумын залуу тамирчин, спортын дэд мастер С.Цэдэвсүрэн, 2-р байрыг Сүхбаатар сумын тамирчин Б.Эрдэнэбилэг нар эзэллээ.

Тэмцээнийг сумын Засаг дарга Г.Галбадрах, сумын ахмад тамирчин Л.Бааст, Даагат 1-р багийн Засаг дарга Н.Батбаяр нар ивээн тэтгэж, оюуны спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

Ч.Отгонцэцэг

Related news