ӨНӨӨДӨР: Олон улсын физик, математикчдын хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-09 07:02:50

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

9:00 цагт: Олон улсын физик, математикчдын хурал Улаанбаатар галерейд эхэлнэ. Холбогдох утас: 99737368

9:00 цагт: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурах ёслол ЗТЯ-нд болно.

11:30 цагт: Боловсролын яамнаас багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө.

12:00 цагт: "Tatar", "Dijital", "Quiza", "3 охин" хамтлагийн  “One Stage’’ тоглолтын хэвлэлийн хурал “Блью Скай”-д болно. Холбогдох утас: 89106929

14:00 цагт: "Гэмт хэрэг үйлдэгчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох, албадан эмчилгээ хийх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь" хэлэлцүүлэг ХЗДХЯ-д болно. 

-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.


Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  


Related news