Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-24 14:40:32

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Их тойруугийн авто замыг хэсэгчлэн засах хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.


Авто замыг энэ сарын 25-ны 22:00 цагаас хааж, 28-ны 6:00 цагт нээх юм. Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээ хийх тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 

Related news