Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-19 14:57:14

Сэлэнгэ аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад ирэх сарын 8-ны өдөр болно.

Уг шалгалтанд орох иргэдийн бүртгэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд 10:00-13:00, 14:00-17:00 цагуудад бүртгэх аж. Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг ТАЗ-ийн Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт өгөх ажээ.

Шалгалтыг ирэх сарын 08-ны өдөр зохион байгуулах  бөгөөд шалгалтыг Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох, Ур чадварын түвшин тогтоох, Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт зэрэг гурван шатлалаар өгөх юм байна.

Дашрамд дуулгахад Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн дараагийн шатны шалгалтанд орох эрх нь үүсэх ажээ.

Ч.Отгонцэцэг

Related news