Oсол их гардаг цэгүүдэд ном хурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Мөрөн телевиз, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийд, Улаанбаатар хот, Тосонцэнгэл сум, Их-Уул сумын хийдүүдтэй хамтран Мөрөн сум Тосонцэнгэл сумын хоорондох хатуу хучилттай замын хамгийн их осол гардаг цэгүүдэд гай барцдыг арилгах, аюул ослоос сэргийлэх зорилгоор ном хуруулав.
Хөвсгөл аймаг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар 2014 оны арван сард холбогдсоноос хойш зам тээврийн осол эрс нэмэгджээ. Тухайлбал Тосонцэнгэл, Мөрөн сумын хооронд 64 км-ын зайтай боловч засмал замтай болсноос хойш Тосонцэнгэл сум Мөрөн сумын хооронд 17 удаагийн авто тээврийн осол гарч 12 хүн амь насаа алдсан тоон үзүүлэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас өгч байна.
Мөн дээрх аваар осол тодорхой цэгүүдэд давтамжтай гардаг учраас аваар ослоос сэргийлэх, гай барцдыг арилгах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулжээ.
Б.Гантуяа