110 гаруй айл өрх гал алдахад хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-21 22:39:16

Сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаан улмаас Мөрөн суманд түлээ түлшний үнэ өссөөр байна. Түлээний захад нэг машин түлээ 450 мянга, портер түлээ 230 мянган төгрөгний үнэ ханштай байна.

Мөрөн суманд  өвлийн түлээ, түлшээ бэлтгэн нөөцөлж авч чадаагүй 2-3 хоногийн түлээтэй 110 гаруй өрх байгаа гэдгийг Мөрөн сумын Засаг дарга хэлж байлаа. Гал алдахад хүрээд байгаа айл өрхүүдийн иргэдээд цас мөс цэвэрлүүлж нүүрс олгох арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс энэ оны 11 сарын байдлаар 1530 иргэнд 214 сая 200 мянган төгрөгний түлээ түлшний хөнгөлөлтийг олгоно. Харин Мөрөн сумын хэмжээнд амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар 224 иргэнд түлээ түлшний хөнгөлөлт олгохоор шийдвэрлэсэн байна. Түлэх түлээгүй байгаа иргэд нь амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар ороогүй иргэд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд байгаа боловч ажил олдохгүй хөдөлмөр эрхлээгүйн улмаас гал алдахад хүрээд байгаа ажээ.

Б.Гантуяа 

Related news