“Сэтгэлийн нар” клуб байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт өвлийн эхэн сарын шинийн 25 буюу Богд зонховын их дүйчэн өдөр Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн дэргэд “Сэтгэлийн нар” клуб байгуулагдан нээлтээ хийлээ.
Тус клуб нь ёс зүйтэй нийгмийг төлөвшүүлэх, уламжлалт ёс заншлыг сэргээх зорилготой залуусын санаачилгаар байгуулагджээ. Сэтгэлийн нар клубын удирдах зөвлөлд хуульч, эрх зүйч, багш, лам, эмч, жүжигчин гэсэн салбар салбарын төлөөлөл болсон 11 залуу багтсан бөгөөд улирал тутам хийх ажлаа төлөвлөн иргэдэд зориулсан сургалт, лекцийг түлхүү явуулж байх гэнэ.
Мөн Богд зонховын их дүйчэн өдөр Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдээс сүсэгтэн олондоо зориулан ном хурж, 1000 зул өргөж, мандал өргөлөө.
Б.Гантуяа