Төлөөлөгчдийн өдөр зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-30 09:58:38

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 12-р сарын  2-3-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэсэн юм.

Уг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудын талаар төлөөлөгчдөд мэдээлэл өгөх, санал солилцох зорилгоор аймгийн ИТХ-аас "Төлөөлөгчдийн өдөр"-ийг зохион байгууллаа. Тус  хурлаар аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай, аймгийн нийгэм, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны  үндсэн чиглэлийн төслийн тухай, аймгийн 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийн тухай, Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай зэрэг  асуудлуудыг хэлэлцэж төлөөлөгчид санал солилцлоо.Төлөөлөгчдийн өдрөөс гадна,тэргүүлэгчдийн хурал бас хуралдах юм.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын хороодын хуралдааныг зохион байгуулж, Аймгийн ИТХ-ын 2-р хуралдаанаар хэлэлцэх асуудал тус бүрд хороод  дүгнэлтээ гаргах юм. 
"Төлөөлөгчдийн өдөр"-т аймгийн ИТХ-ын төлөөлөгчид  хөтөлбөрийн дагуу "Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай" илтгэл мэдээллийг сонсож, асуултандаа хариулт авч, тусгах санал хүсэлтээ уламжиллаа.

А.Бямбасүрэн

 

Related news