“Samsung”-ийг хоёр компани болгон хуваах талаар ярилцаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-01 13:28:25

СӨҮЛ. /Azertac/. Сүүлийн үед үйлдвэрлэсэн ухаалаг утас нь дэлбэрч, угаалгын машин нь мөн асуудал дагуулаад байгаа Өмнөд Солонгосын  "Samsung" корпораци компаниа хоёр хуваах талаар хэлэлцэж байна гэж “Euronews”  мэдээлжээ.

Уг саналыг 10 дугаар сард өөрийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа Америкт төвтэй "Эллиот" хөрөнгө  оруулалтын сангаас тавьсан байна. Тус сан 24.4 тэрбум еврогийн тусгай ногдол ашгийг шилжүүлэхийг мөн хүсч байгаа бөгөөд бие даасан гурван администраторыг томилох санал оруулжээ.

"Эллиот" нь “Samsung”-ийн хувьцааны 0.62 хувийг эзэмшдэг аж.

“Samsung” компанийг Ли-гийн гэр бүл удирддаг бөгөөд өрхийн тэргүүн одоогоор өвчтэй байгаа тул гурван хүү нь түүнийг үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа юм. “Samsung”  компанийн тэргүүний хүү Ли Жэ Ён компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа ажээ.  

“Samsung” компани компьютер үйлдвэрлэлийн салбараа Хятадын “Lenovo"-д  худалдах талаар ярилцаж байгаа тухай мэдээлэл тарсан байна.  Тус компанийн удирдлагын хороо мягмар гарагт хуралджээ.

Х.Сарнай

 

Related news