Японы уламжлалт баяруудыг биет бус өвийн жагсаалтад бүртгэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /NHK/. Японы уламжлалт 33 баярыг биет бус соёлын өвийн жагсаалтад оруулахаар ЮНЕСКО шийдвэрлэжээ.
Лхагва гарагт Этиоп улсад болсон хурлын үеэр ийм шийдвэр гаргасан байна. Аомори мужийн “Hachinohe Sansha Taisai” наадам, Кумамото мужийн “Yatsushiro Myokensai no Shinko Gyoji” зэрэг наадмууд эдгээр 33 наадмын тоонд багтжээ.
Киотогийн "Yamahoko Float” ёслол болон Ибараки мужийн “Hitachi Furyumono” жагсаал ЮНЕСКО-ийн өвийн бүртгэлд өмнө нь орсон юм.
Эдгээр хоёр баярыг бусад баяруудтай нийлүүлэн бүртгэлд оруулах талаар Японы засгийн газар шийдвэрлэжээ. Эдгээр баярууд нь уран сайхны бүтээлч хандлагыг оршин суугчдад бий болгодог гэж ЮНЕСКО үзэж байгаа юм.
2011 онд Японы нутгийн зүүн хойд хэсэгт болсон цунами болон газар хөдлөлтийн дараа эдгээр баярууд нь хүмүүсийн хоорондын харилцааг сэргээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байжээ.
ЮНЕСКО байгаль орчинд ээлтэйгээр эдгээр баяр ёслолд хэрэглэх зүйлсийг урлаж буй хүмүүсийг сайшаажээ. Эдгээр баяруудыг бүртгэснээр биет бус соёлын өвийн жагсаалтад орсон Японы өвүүдийн тоо нийтдээ 21 болсон байна.
“Kabuki” болон Японы уламжлалт хоолны баяр болох “washoku” нь мөн жагсаалтад багтаад байгаа билээ. Японы баруун хэсгийн Фүкүока хот дахь “Hakata Gion Yamakasa” наадам мөн бүртгэгдсэн байна.
Хотын дарга Сойчиро Такашима хэлэхдээ, энэхүү жагсаалт нь Фүкүокагийн талаар хүмүүст илүү өргөн мэдээллийг өгнө гэдэгт итгэж байна гэлээ. Тэрбээр мөн "энэхүү баяр наадмыг хүмүүс маш ихээр сонирхдог болохыг дэлхий дахинд харуулахыг хүсч байна" гэжээ.
Х.Сарнай