Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс орлогын төлөвлөгөөгөө 94.1 хувьтай биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-08 21:04:45

Хэнтий аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын санд 13 тэрбум 687,1 сая төгрөгийн шимтгэл төвлөрүүлэхээс 12 тэрбум 887,0 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 94.1 хувьтай биелүүлжээ.

Мөн аймгийн хэмжээнд 1049 ажил олгогчийн 11585 даатгуулагчийн шимтгэл төлөлтийн тооцоог хийж, сайн дурын даатгалд 6290 даатгуулагч, эрүүл мэндийн даатгалд 8671 иргэнийг тус тус хамруулсан байна.

Түүнчлэн Тэтгэврийн даатгалын сангаас 9983 даатгуулагчдад 34 тэрбум 112,2 сая төгрөгийн тэтгэвэр, 3784 тэтгэмж авагчдад 1 тэрбум 723,2 сая төгрөгийн тэтгэмж, эмчилгээ үйлчилгээ, рашаан сувиллын төлбөрт 3 тэрбум 500,0 сая, эмийн үнийн хөнгөлөлтөд 249,3 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Д.Одонтунгалаг

Related news