Ардчилсан нам шинэ гишүүдээ бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-27 11:30:51

Ардчилсан нам шинээр элсэх хүмүүсийг сум дүүрэг, АН-ын төв байрандаа албан ёсоор бүртгэж эхэллээ.

Тус намын гишүүний шинэчилсэн бүртгэл энэ сарын 8-наас эхэлсэн ч улс орон даяар бүртгэлийн ажил удаашралтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, АН-ын батлахтай 180 мянган гишүүн байгаа боловч шинэчилсэн бүртгэлдээ идэвхгүй хамрагдаж байгаа гэнэ.

Түүнчлэн шинэчилсэн бүртгэлд зөвхөн намын батлахтай хуучин гишүүдээ хамруулж байсан бол одоо шинээр элсч байгаа хүмүүс нь намын даргын сонгуульд оролцож санал өгөх эрхтэй болж байна.

Мөн намын батлахаа гээгдүүлсэн гишүүдийг сум дүүрэг, АН-ын төв байранд бүртгэж эхэлсэн бгөөд шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.

Б.Туул

 

 

 

 

 

 

 

Related news