АН-ын бүлэг ЭСЯ-дын татан буулгах асуудлаар завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-27 14:02:19

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлууд дээр АН-ын бүлэг завсарлага авлаа.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 22-нд өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан. Мөн “Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч тус бүлгээс ирэх 7 хоног хүртэл хойшлуулах хүсэлт гаргав. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гадаад харилцааны чиглэлээр сүүлийн үед яригдаж байгаа асуудлаар Гадаад харилцааны сайдаас мэдээлэл авах шаардлагатай гэж намын бүлгийн хурлаас шийдвэрлэсэн тул дээрх асуудлаас УИХ дахь АН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргаж байгаагаа энэ үеэр хэлсэн юм.

Б.Туул

Related news