Хоёрдугаар сарын 22-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт "Монгол Улсад гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, цаашдын төлөв" сэдэвт хэлэлцүүлэг "Премиум" зочид буудалд болно.
09.00 цагт Хан-Уул дүүргийн 5-р сургуулийн “Урлаг танхим”-д Нийслэлийн ЕБС-иудын бага ангийн сурагчдын дунд “Би Монгол Хүүхэд” ёс заншлын наадам болно. Утас: 99164460, 99216573
09.00 цагт Тэнгэр бөөний худалдааны төвд цагаан идээ эрхлэгчид, худалдаачдын уулзалт хэлэлцүүлэг болно. Утас: 86565055
10.30 цагт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд Брайль хэвлэгч машин гардуулах ёслол Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт болно.
11.00 цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт "Насны хишиг" олгож эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Баянгол дүүргийн 57-р цэцэрлэгт (28-р сургуулийн хойно) "Сайн хүн" хүмүүжлийн аян эхэлнэ. Утас: 325044
11.00 цагт Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас Чингэлтэй дүүрэгт шалгалт хийнэ. Утас: 99245532
11.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д ТҮЦ эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.
Төрийн ордонд
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ОУВС-гийн асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийнэ.
10.30 цагт Монголын эртний түүхийн таван боть номын нээлт болно.
10.30 цагт Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ болон БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлнэ.
11.00 цагт "В" танхимд Өргөдлийн байнгын хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.
11.30 цагт “В” танхимд Эдийн засгийн байнгын 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.
14.30 цагт Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Элчин сайд цол гардуулна.