Шинэ аварга Кисэносато ганц ч унаагүй башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-03-21 15:40:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн буюу Хару башёг шинэхэн Их аварга Кисэносато, сэкивакэ Такаясү нар есөн даваатай тэргүүлж байна.

Осака хотноо болж буй энэ башё дөрвөн Их аваргатай эхэлсэн боловч 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал гэмтлийн улмаас башёг орхисон. 72 дахь Их аварга Кисэносато, сэкивакэ Такаясү нарын араас озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман даваа, нэг унаатайгаар нэхэж байна. Харин 70 дахь Их аварга Харумафүжи даваа гарагийн барилдаанд Араваши Э.Дөлгөөнд унаснаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү ухарсан. Ингээд хоёр унаатай 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, ганц унасан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар Кисэносатогийн гол өрсөлдөгч болж үлдээд байна.

Д.Өлзий

Related news