Онцгой комисс баруун сумдад ажлын хэсэг ажиллуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-24 14:12:04

Дундговь/МОНЦАМЭ/ Энэ сарын 22- ноос эхлэн үргэлжилсэн цасан шуурганаар Сайхан- Овоо сумын 12 өрхийн 3 мянга гаруй мал уруудсан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Мөн урьд шөнө малтайгаа уруудаж төөрсөн тухай дуудлага ирж, сумаас 12 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн хэсэг гарч ажилласнаар өнөөдөр үдээс өмнө малтайгаа уруудсан малчныг эсэн мэнд олсон гэдгийг аймгийн ОБГ- аас мэдээллээ.

Шуургатай байсан Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд суманд мал, малчин шуурганд уруудсан гэх дуудлага одоогоор ирээгүй байна гэлээ.

Цасны зузаан ялангуяа Сайхан- Овоо сумын нутагт ахиу, тал газраа 30 орчим см, жалга хонхор хэсэгт нэг метр илүү болсон байна. Сумын онцгой штабаас өгсөн мэдээллийн дагуу өнөө өглөө аймгийн Онцгой комисс хуралдаж, баруун сумын нутагт цаг агаараас үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар  ажлын хэсгийг өнөөдөртөө багтааж ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Т. Отгонтуяа    

Related news