Шигшээ багийн гишүүд, ёс зүйн сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-28 09:32:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/ БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас даваа гарагт Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт “БТС-ын салбарын ёс зүй ба тамирчин, дасгалжуулагчийн ёс зүй нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.

Сургалтыг спортын сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, спортын сэтгэл судлаач Ph.D Ш.Долгор удирдан явууллаа.  Уг сургалтанд Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчид, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат болон бусад албан хүмүүс оролцов.

Сургалтаар шигшээ баг болон мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч хүний ёс зүй, нэр хүнд, хариуцлага, хүлээх үүрэг, багш тамирчдын харилцааны ёс зүйн талаар хөндөж ярилцав. Мөн олон нийтийн харилцааны асуудал, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын амжилт, тэдний ажлын үр дүнг дүгнэх зарчим зэрэг сэдвийн хүрээнд боллоо. Тус сургалтыг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас

Үндэсний шигшээ багийнханд долоо хоног бүр жилийн туршид зохион байгуулах юм. Сургатанд хамрагдсан шигшээ багийн гишүүний ирцийг бүртгэж 2-3 удаа хоцрох эсвэл тасалсан тохиолдолд шигшээ багийн гишүүнээс түдгэлзүүлэх хүртлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Д.Өлзий

Related news