Хэт холын зайн гүйлтийн ДАШТ 10 өдөр, 10 шөнө үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-30 09:26:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-нд хэт холын зайн гүйлтийн “Өөрийгөө ялах” нэртэй 10 өдөр, 10 шөнө буюу 240 цаг тасралтгүй үргэлжлэх ДАШТ болно.

Дэлхий нийтэд тэсвэр хатуужлын гүйлт хэмээгддэг 21 дэх удаагийн ДАШТ-д Монгол Улсаас хэт холын зайн гүйлтийн шилдэг таван тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Хөнгөн атлетик болон уулын спортын мастер Б.Буджаргал энэ тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцох бөгөөд 2014 онд анх удаа оролцохдоо тавдугаар байрт, 2015 онд 10 дугаар байр, 2016 онд дөрөвдүгээр байрт тус тус шалгарч байжээ. Тэрбээр гүйлтийн спортоор 20 гаруй жил хичээллэж байгаа манай шилдэг тамирчин билээ.

Д.Өлзий

Related news