Б.Батхишиг 9 дэх удаагаа улсын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-04 13:33:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисний 2017 оны УАШТ Дархан-Уул аймагт болж, эрэгтэй теннисчдээс ОУХМ Э.Лхагвасүрэн дөрөв дэх, эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Батхишиг ес дэх удаагаа түрүүлж дархан аваргууд гэдгээ нотлов.

Энэ удаагийн УАШТ-ий нэг онцлог нь шинэ үеийн тамирчид түрэн гарч ирж байгаа гэдгээ зарлалаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Тодруулбал, эрэгтэй шигшээ тоглолтод шалгарсан тамирчдын дөрөв нь, эмэгтэй шигшээ  найман тамирчны зургаа нь шинэ залуу тамирчид байв.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтын 1/8-ний нугалаанд улсын аварга Л.Бэгзийг дэд мастер Эрдэнэбаяр 3:0-ээр, улсын аварга Б.Баярмагнайг дэд мастер Г.Чулуудай 3:2-оор, улсын аварга Д.Энхсайханыг дэд мастер Батдэлгэр 3:1 харьцаагаар тус тус ялж шигшээ дөрөвт шалгарч тэмцээний гол шуугианы эзэд болов.

Д.Өлзий

Related news