Охидын баг анхны түүхэн ялалтаа байгуулж чадлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-20 16:45:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын охидын шигшээ баг өнөөдөр анхны ялалтаа байгууллаа.

Тэд хоёр хоногийн өмнө тус тэмцээнээс анхны оноогоо авсан бол энэ өдөр хаалгандаа гоол алдалгүй Хойд Марианы арлуудын багийг 2:0 гэсэн оноогоор хожиж чадлаа.

Манай багийн гол тоглогчдын нэг Э.Энхмаргад гоолын салхийг хагалсан бол дараах гоолыг 5 дугаартай, төвийн хамгаалагч Ван Лора өсөлдөгч багийн хаалганд оруулсан байна.  Монгол охидын баг анхны ялалт байгуулахдаа хаалгаа "хуурай манасан" амжилтын эзэд болов.

Японы мэргэжилтэн Ики Ёожүгээр удирдуулсан охидын шигшээ баг ийнхүү нэг жилийн хугацаанд тивийн дэвжээнд өөрсдийгөө таниулж чадлаа.

Д.Өлзий
Related news