Гүний худаг гаргах өрөмдлөгийн машинтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 10:45:51

2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг нь 496 сая төгрөгийн өртөг бүхий гүний худгийн өрөмдлөгийн машиныг Хэнтий, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар гэсэн дөрвөн аймагт өгчээ.

Манай аймгийн хувьд энэхүү өрөмдлөгийн машиныг Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-т түрээс хэлбэрээр ашиглуулж байгаа юм. Учир нь тус газар нь жилд таваас дээш гүний худгийг аймагт гаргаж өгөх ёстой гэнэ. Одоогоор 8 сараас хойш 10-аад худаг гаргаад байна. Хувь хүн албан байгууллага, бусад сумдад хямд өртөгөөр худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэнэ. Ингэхдээ захиалга өгч буй талаас усны хайгуулаа өөрсдөө хийлгэсэн байх шаардлагатай ажээ. 

Т.Одончимэг

Related news