Иргэдийг элэгний В,С вирусын шинжилгээнд хамруулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-15 16:40:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд өнөөдрөөс эхлэн "Элэг бүтэн Өмнөговь"  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Тус суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, найман багийн иргэдийг Шим билэг, Өнө-Орших, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв дээр элэгний В,С вирүсийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна. 

Өмнөговь аймгийн хэмжээнд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд иргэдийн дундах элэгний В,С вирусын халдвар, элэгний бусад эмгэгийг эрт илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх замаар элэгний шалтгаант өвчлөл, эндэгдлийг бууруулах юм. Ингэснээр халдварын бус өвчний эрт илрүүлэгийг нэмэгдүүлэх зорилготой ажээ. 
“Эрүүл мэндээ эрхэмлэсэн хариуцлагатай албан байгууллага” арга хэмжээний хүрээнд элэгний В, С вирусын тухай, шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч, шинжилгээнд хамруулах, чихрийн шижин, артерийн гипертензи, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах юм. Албан хаагчдыг тусгай хуваарийн дагуу өдөр бүр өглөөний 8 цаг 30 минутаас өлөн ирэхийг зөвлөж байна. Мөн иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийг бүрэн бөглүүлсэн байх шаардлагатай ажээ. 

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих "Элэг бүтэн Өмнөговь" хөтөлбөр нь энэ жилийн хувьд 40-өөс дээш насныхан оролцох юм.
Д.Мишигсүрэн
Related news