Нотр-Дам сүмийн хажууд цагдааг хөнөөхийг завдсан этгээдийг буулган авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /ВВС/. Францын нийслэл Парис хотын Нотр-Дам сүмийн хажууд өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид халдахыг завдсан нэгэн этгээдийг цагдаа нар буудан шархдуулжээ.
Тус сүмийн орчимд байсан хүмүүс буун дууг сонсоод ихэд цочирдож, сандарсан байна. Сүм орчимд хөл хориод байгаа аж.
2015 онд Парис хотод террористууд 130 хүнийг хөнөөснөөс хойш Франц даяар онц байдал тогтоосон хэвээр байгаа билээ.
Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, буун дуу сонсмогцоо жуулчид сандран зугтацгааж байжээ. Нотр-Дам бол жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газруудын нэг юм.
Их Британийн нийслэл Лондон хотод автомашинаар явган зорчигчдыг дайрч мөргөж, хутгалснаас ердөө гуравхан хоногийн дараа энэ хэрэг гарлаа. Лондонд өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн орой болсон цуврал халдлагын үеэр долоон хүн амь үрэгдэж, 48 хүн шархадсан билээ.

Г.Доржханд