Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын нээлтийн ёслол боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-09 17:27:27
ЭРЭЭН. /Монцамэ/. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн 10 хоногийн хамтарсан сурвалжлагын нээлтийн ёслол зургадугаар сарын 9-ний буюу өнөөдөр үдээс хойш Өвөр Монголын Багшийн их сургуулийн харьяа Эрээн хотын Олон улсын дээд сургуульд боллоо.

Уг арга хэмжээний нээлтийн ёслолд ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Үндэсбат болон Эрээн хотын намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Ян Хун тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Хамтарсан сурвалжлагын багт Өвөр Монголын талаас “Монгол Одон” телевиз, “Талын дуу хоолой” радио “Солонго” сэтгүүл болон Хятадын олон улсын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 10 сэтгүүлч хамрагдаж байгаа бол Монголын талаас үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, Өнөөдөр сонин, Barilga.mn, Fact.mn, UBS телевиз, Өдрийн сонин, TV5 телевиз болон ФМ 107.5 радиогийн 12 сэтгүүлч хамрагдаж байгаа юм.
 
 
  


Хоёр улсын сэтгүүлчид энэ сарын 9-18-нд Эрээн хот, Шилийн гол, Улаанхад, Улаанцав зэрэг аймаг хотоор аялж, ӨМӨЗО-ны 70 жилийн хөгжил цэцэглэлтийн түүх, эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцана.
Г.Доржханд

/Эрээн хотоос/ 
 
Related news