Дарвийнхан өвөлжилт, хаваржилтад санаа зоволтгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:23:02

Ховд аймгийн Дарви сумын нутгийн 70 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд гандуу байжээ. Тус сумын Булган, Булаг багуудад бэлчээрийн даац зүүн хэсэгтээ хэтэрч, бусад багуудын  бэлчээрийн даац хүрэлцээтэй байна. Мал өвөлжилт хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна.

Сумын дүнгээр 718 өрх, өвөлжихөөс хөдөө баг дээр 288 өрх, нийт 279204 толгой мал өвөлжих тооцоо гараад байна. Энэ нь өмнөх оноос 79500 толгой малаар нэмэгджээ.

Бог малын хээлтүүлгийг 10 сарын 1-нээс 5-ны хооронд зохион байгуулж, малчид 9 сарын 25 наас отор нүүдэлд гарч малынхаа тарга хүч нэмэгдүүлжээ.

Мон Эн Ко ХХК-тай сумын засаг дарга нүүрсний гэрээ байгуулж, сумын төвийн байгууллагууд 600 тн нүүрс,айл өрх 1400 тн нүүрс татаж эхлээд байна.

А.Бямбасүрэн

Related news