Нийт сонгогчдын 67 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-26 23:35:39
 
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт Дундговь аймагт хуулийн дагуу 22 цагт дуусгавар болж, санал авах ажиллагааг зохион байгуулсан 46 хэсгээс аймгийн сонгуулийн хороонд мэдээ ирүүллээ.46 хэсэгт нийт 19772 сонгогч саналаа өгсөн бөгөөд энэ нь нийт сонгогчдын 67.5 хувь болж байна.
Саналаа өгсөн сонгогчдын 10540 нь эмэгтэй, насны ангилалаар авч үзвэл 18- 25 насны 2988, 26- 40 насны 6056, 41- 55 насны 6011, 56- аас дээш насны 4117 сонгогч тус тус саналаа өгчээ.
Санал хураалтын ирц хүрээгүй хэсэг байхгүйг сонгуулийн хорооноос мэдээллээ.
 
Т. Отгонтуяа
Related news