2300 гаруй ахмад “Насны хишиг”- ээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-04 11:07:41
Дундговь/МОНЦАМЭ/Ахмадууд баяр наадмын өмнөх “Насны хишиг”- ээ авсан байна. Энэ удаад Дундговь аймгийн 2372 ахмад настны дансанд “Насны хишиг” нь шилжин орсон гэж ХХҮГ- ын дарга Г. Хишигдаваа хэллээ.
Тус аймагт 65- аас дээш насны 2300 гаруй ахмад настан аж төрж байна. Тэднээс  753 нь 50 мянган төгрөгийн, 970 нь 80 мянган төгрөгийн “Насны хишиг” авсан бол  150 мянган төгрөгийг 574, 250 мянган төгрөгийг 75 ахмад настан хүлээн авчээ.
“Насны хишиг”- ийг санаачилсанд ахмад настан бид төр засагт талархдаг. Хэн хэдэн төгрөг авч байгаа нь гол биш, харин  төр засгийн анхаарал, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр нь нэн түрүүнд ахмадуудад ханддаг нь чухал юм” гэж өөрийн сэтгэгдэлийг ахмад настнууд илэрхийлж байна.
 
Т. Отгонтуяа
Related news