Ц.Хасбаатар МХӨХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-07-04 12:06:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын хүндийн өргөлтийн холбоо/МХӨХ/-ны хурал өнөөдөр болж холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Хасбаатарыг нэг жилийн хугацаатай томилов.
Тус хуралдаанаар  МХӨХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Даваадоржийг өөрийнх нь хүсэлтээр уг албанаас чөлөөлжээ. Мөн хурлаар Дэлхийн допингийн эсрэг холбоо /WADA/-ноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд баг тамирчдад уралдаан тэмцээнд оролцохдоо хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байх талаар зааварчилгаа өгчээ.

 Д.Өлзий

Related news