Наймдугаар сарын 28-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА
09.00 цагаас Олон улсын Монгол судлалын холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны Монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус 3 давхар/-ын хурлын танхимд зохион байгуулна.
09.00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг чадваржуулах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах боломж нөхцөлийг бий болгох зорилгоор “Mini TRY - 2017” үйл ажиллагааг Сандэй худалдааны төвөөс эхлүүлнэ.
09.00 цагаас ЭМЯ-ны "А" зааланд "Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмслэлт" сэдэвт сургалт болно.
09.30 цагаас "Өгөөж чихэр боов" ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плазагийн уулзваруудыг нээнэ. Нээлтийн ажиллагаанд хотын удирдлагууд оролцоно.
10.00 цагаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар БНЭУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, ЭХЭМҮТ-д чих, хамар, хоолойн чиглэлээр, ГССҮТ-д гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулна.
11.00 цагаас Сүхбаатарын талбайд БОАЖЯ, Германы хамтын ажиллагааны байгууллага, KFW төслөөс Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин гардуулах үйл ажиллагаа болно.
11.00 цагаас Бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоо, түншлэлийг сайжруулах, тэднийг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд “Залуу захирлуудын холбоо”, “Зөвлөх үйлчилгээний хүрээлэн”-тэй хамтран “CEO SUMMER EXPERIENCE 2017” IncYouBator хөтөлбөрийг Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна.
14.00 цагаас МУИС-ийн 1-р байранд тус сургуулийн УЗ хуралдаж, Олон улсын харилцааны сургуулийг татан буулгах асуудлыг хэлэлцэх гэж байгааг эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулна.
14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулах Хүнсний аюулгүй байдлын чуулганы салбар хуралдаан Төрийн ордны Иргэний танхимд болно.
14.30 цагаас НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.
15.00 цагаас "Чулуун толь, Дияаны сэтгэл" сэдэвт Тайванийн зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Юй Си-гийн МУИС-ийн 1-р байрны Эрдмийн дугуй танхимд болно.