Ёширо Мори: Монголчууд жүдо бөхөөр дэлхийд цахиур хагалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-15 10:48:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио 2020” олимпийн багийн ахлагч Б.Баттүшиг Япон Улсад ажлын айлчлал хийв.

Тэрбээр, Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд асан Ёширо Моритой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон спортын салбарт харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр ноён Ёширо Мори монгол бөхчүүд японы сумо бөхөд өндөр амжилт гаргаж ирсэн, жүдо бөхөд дэлхийд цахиур хагалж байгаа зэргээр монголын тамирчдын тэвчээр хатуужил, идэвхи чармайлтыг онцлоод цаашдаа 2020 оны олимпийн наадмаас карате, таеквондогийн төрлөөр амжилт үзүүлэх боломжтой гэж харж байгаагаа илэрхийлж байв.



Мөн хоёр тал Монголын пара олимпийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг Японы талтай хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.

Мөн өдөр ”Токио 2020” олимп, пара олимп хариуцсан сайд Шүничи Сүзүкитэй уулзаж, олимпийн шигшээ багийн бэлтгэл ажил, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байна.

Д.Өлзий
Related news