“Загреб-2017” Гран при-д манай 6 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-19 12:24:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Загреб-2017” Гран при тэмцээн энэ сарын 29-нөөс 10 дугаар сарын 1-нд болох бөгөөд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдөнө.

Тус тэмцээнд одоогийн байдлаар 52 орны, 350 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Монгол Улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр /73 кг/ тэргүүтэй, Д. Төмөрхүлэг /66 кг/, Б. Эрхэмбаяр /66 кг/, Н. Дагвасүрэн /81 кг/ нарын эрэгтэй жүдочид барилдах бол эмэгтэй жүдочдоос А.Цолмон /52 кг/, Б. Хулан /70 кг/ нар хүч, ур чадвараа сорих юм.

Д.Өлзий
Related news