Лас-Вегасын зэвсэгт этгээд өнгөрсөн онд 33 буу худалдан авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛАС-ВЕГАС. /Америкийн дуу хоолой/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн орой Лас-Вегас хотод кантри хөгжмийн наадмын үеэр олон хүнийг буудан хөнөөсөн этгээд нь 2016 онд олон буу худалдан авсан болохыг АНУ-ын мөрдөн шинжээчид тогтоожээ.
Стефен Пэддок гэгч этгээд нь “Мандалэй Бэй” зочид буудлын 32 дугаар давхраас 58 хүнийг буудан хөнөөж, 500 гаруй хүнийг шархдуулсныхаа дараа амиа хорлосон билээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, гэмт этгээд нь 1982 оноос хойш 47 буу худалдаж авсны 33-ыг нь өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш худалдан авчээ.
Хөршүүдийнх нь ярьснаар, 64 настай С.Пэддок нь тэдэнтэй бараг юм ярьж, харилцдаггүй, “маш нууцлаг” амьдралтай нэгэн байжээ.
С.Пэддок чухам ямар шалтгааны улмаас ийм халдлага үйлдэх болсныг тогтоохоор цагдаа нар ажиллаж байна.

Г.Доржханд