Засаг даргын тайланг хөдөөгийн иргэдээр хэлэлцүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2012-2015 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын тайлан тавих, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөө өгөх ажил үе шаттай явагдаж байна.
Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, Ч.Чинбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх нараар ахлуулсан гурван ажлын хэсэг хөдөөгийн сум, багуудад ажиллаж байна.
Ажлын хэсэг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2012-2015 онд аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар тайлан тавьж, Бодлогын зорилтууд, хууль, тогтоомж, эрхзүйн акт, төсөл хөтөлбөр, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг тооцох, Бодлогын зорилт зохих түвшинд хүрч хэрэгжээгүй бол өөрчлөн залруулах чиглэл, арга хэмжээг тодорхойлон, шийдвэр гаргах үйл ажиллагааг санал, дүгнэлт зөвлөмжөөр дэмжих зорилт тавин ажиллаж байна.
Тайлан тавих, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх Жаргалант суманд ажиллаж байгаа ажлын хэсэг иргэдээс ирсэн санал хүсэлт, асуултад холбогдох албаныхан хариулт өгч ажиллаж байна.
А.Бямбасүрэн