Ардын авъяастнууд Шилийн гол аймгийн зорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 11:04:50

Энэ сард ӨМӨЗО- ны Шилийн гол аймагт болох “Хайрын дуу” наадамд Монгол улсаа төлөөлөн Дундговь аймгийн Өндөршил сумын  ардын авъяастнууд оролцоно.

Соёлын төвийн эрхлэгч Т. Мөнхцэцэг хэлэхдээ, “Хайрын дуу” наадамд Монгол улсаа төлөөлөн ардын авъяастнуудаа оролцуулах болсонд баяртай байна. Ээж, аавын хайраас эхлээд эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, хүн хүнээ хайрлах бүхий л хайрын сэдэвтэй дуу байх юм билээ. Бидний хувьд эх орон, эх дэлхийгээ хайрлах хайрын тухай дуугаар энэ наадамд оролцоно” гэлээ.

“Хайрын дуу” наадамд оролцох урилгыг “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”- ыг санаачлагч Д. Наранцогт тус суманд хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах үеэрээ Соёлын төвийн эрхлэгчид гардуулсан бөгөөд тэрээр ардын хоёр авъяастныхаа хамтаар уг наадмыг зорихоор болжээ.  

Дундговь Т. Отгонтуяа

Related news